Томүжин Алтернатев сургууль

Summer School хөтөлбөр

Томүжин Алтернатив Сургуулийн хэрэгжүүлдэг АМЬДРАЛД БЭЛТГЭХ АЛТЕРНАТИВ хөтөлбөрийг зуны хөтөлбөр болгон 4 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Зуны сургуулийн хөтөлбөрөөр бид сурагчдыг өөрийгөө танин мэдсэн, сонирхсон зүйлээ туршиж үзэж алдахаас айдаггүй, төрөл бүрийн сонирхолтой хүрээлэлд орж өөрийгөө сорьж зуныг дурсамжтай өнгөрүүлэхэд нь туслах зорилготой.

📅 Энэ зун дараах 2 ээлжээр зохион байгуулагдана:

  • 1-р ээлж: 6.16 – 7.05
  • 2-р ээлж: 7.14 – 8.02

👩‍🎓 Хэн хамрагдах боломжтой вэ?

2025-2026 оны хичээлийн жилд 7–12-р ангид суралцах сурагчид

📘 18 хоногийн хөтөлбөр:

  • 13 хоног сургуулийн байранд хичээллэнэ /08:00–16:00/
  • 5 хоног Томүжин зусланд байрлаж хичээллэнэ

✅ Манай зуны сургуульд хамрагдснаар:

  • Төрөл бүрийн сорил, тэмцээн, урлаг, спортын наадамд оролцож багаар ажиллах, өөрийгөө нээх, сорих
  • Өдөр бүрийн дасгал, асуулга, ярилцлага, базалт, бясалгал зэргээр эрүүл амьдралын хэв маягт суралцах
  • Өөрийн сонирхлын дагуу хичээл сонгож суралцана (Англи хэл, SAT, Судалгааны ажил, Илтгэх урлаг гэх мэт)
  • Нийгэмдээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл санаачлан хэрэгжүүлнэ
  • Өөрөөсөө өөр насныхантай хамтарч тэднээс суралцах Хүрээллийн нэг хэсэг буюу ХАУС-н гишүүн болно.
  • Агаарт 5 хоног өвөрмөц байдлаар зуслангийн хөтөлбөрөөр суралцана

Сургалтын төлбөр:

2,525,000₮

Төлбөрийн нөхцөл:

  • 500,000₮ урьдчилгаа төлснөөр бүртгэл баталгаажна
  • Үлдэгдэл төлбөрийг хөтөлбөр эхлэхээс өмнө төлнө
  • Бүртгүүлсний дараа зохион байгуулагчид холбогдож гэрээ хийнэ